2018 оны 12 сарын 14 ны өдөр

Зарим программыг математикийн хичээлд ашиглах нь

Огноо:2016/12/12Хэвлэх

Удиртгал

Үндэслэл:

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Мэдээлэл холбооны технологи (МХТ) дэлхийд асар хурдацтай хөгжиж, өнөө үед албан байгууллага, хувь хүмүүс түүний дотор

хүүхэд залуучууд түүний тусламжтайгаар хэрэгцээт мэдээллээ дуртай цагтаа хүссэн хэмжээгээр богино хугацаанд авах, дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүстэй харилцах, суралцах боломж нээгдсэн. Энэ бол нэг талаас сурч боловсрох боломж, нөгөө талаас амьдралаас урган гарч ирсэн нийгмийн болон хувь хүний бодит хэрэгцээ юм. Дэлхий нийтийн хандлагаас авч үзвэл бусад оронд нийгэм-эдийн засаг, боловсрол соёлын хамтын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэн өргөн ашигладаг болжээ.

 

Дэлхий даяар боловсролын шинэчлэл энэ арга зүйд үндсэндээ шилжээд байна. Мэдээлэл холбооны технологид суурилсан сургалтын нэг гол чиглэл нь байгаль – нийгэм үйлдвэрлэлийн аливаа үзэгдлийг математикаар загварчлан, компьютерээр тооцоолон хөдөлгөөнт дүрслэл бүхий загвар лаборатори болон үзүүлэнгийн цомог бүтээхэд оршиж байна. Ингэснээр аливааг алхам бүрт нь зураглан үзэж, туршиж, тооцоолон цэгнээд язгуур зүйг нь сэтгэн мэдрэх зам нээгдэж байгаа юм.

 

Манай орны хувьд мэдээллийн технологийг улс орны нийгэм, эдийн засаг, боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх ажлыг эхлээд удаагүй ч бүхий л салбарт өргөн ашигладаг болсон байна.

Мэдээлэл Холбооны технологийг боловсролын системд, түүний дотор сургалтын процесст хэрэглэх нь боловсрол хийгээд сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд үндсэн хөшүүрэг, зайлшгүй шаардлагатай хэрэгсэл болох нь хэн бүхэнд тодорхой болсон. Энэ чиглэлээр Азийн Хөгжлийн банкны санхүүжилттэй “Боловсролын Хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд компьютер, Мэдээлэл холбооны технологийг боловсролд нэвтрүүлэх чиглэлээр бодлогын болоод үйл ажиллагааны олон тооны томоохон зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа билээ. Үүний үр дүнд хот, хөдөөгийн бүх сургуулиудыг тодорхой хэмжээгээр компьютержүүлэн, сургуулиудын сургалтын орчинг МХТ-ийн техник хэрэгслүүдээр тоноглох, интернетийн сүлжээнд холбох, багш нарыг МТ-ийн чиглэлээр гадаад дотоодын сургалтад хамруулан сургаж мэдлэг чадвар, заах аргыг дээшлүүлэх, сургуулиудад янз бүрийн төслийг хэрэгжүүлэх зэрэг олон алхмуудыг хийсэн.

Математик геометрийн хичээлийг судалж буй сурагчийн бүтээлч идэвхийг хөгжүүлэх болон тэдний хэрэгцээнд тулгуурлан бие даан сурах үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах нөхцөлийг судлахад мэдээлэл холбооны технологи чухал ач холбогдолтой.  Энд гол анхаарлаа хандуулж, хүний хүлээн авах чадварт нь улам бүр ойртуулсан өмнөх арга барилаас үр дүнтэй байх сургалтын шинэ хэлбэр, арга ажиллагаа бий болгон томьёолж байна. Энэхүү томьёолол нь зарим програмыг математикийн хичээлд ашиглах шинэ арга зүйн үндэслэл болно гэж үзэж байна. 

Иймээс математик геометрийн хичээлд нэвтрүүлэх, түүний арга зүйн болон сургалтын үр дүнг судалж, хичээлд хэрэглэж байгаа шинэчлэлийн асуудлыг уламжлалт сургалттай харьцуулан сургалтын хандлагыг тогтоох, цаашилбал  мэдээлэл холбооны технологитой уялдуулан хичээлийн агуулга, арга зүйг боловсруулах шаардлага байгаа явдлыг гол үндэслэл болгож байна.

 

Судалгааны зорилго:

Математик геометрийн хичээлд геогебра программыг ашиглан хэрэглэгдэхүүн бэлтгэх, туршин үр дүнг тооцоолох, сургалтад хэрэглэгдэх боломжуудыг гаргах

 

Судалгааны зорилт:

  • Геогебра программыг судлан танилцах
  • Нийслэлийн математикийн багш нараас судалгаа авч боловсруулалт хийх
  • Геогебра программ ашиглан хэрэглэгдэхүүн бэлтгэх
  • Туршилт хичээл зааж үр дүнг боловсруулах
  • Туршилтанд үндэслэн дүгнэлт санал оруулах

 

Судлагдсан байдал:

Манай оронд 2002 оноос хойш ЕБС-ийн сургалтад  Мэдээлэл Холбооны Технологийг нэвтрүүлэх тухай ярьж бас нэлээд олон төслүүдийг хэрэгжүүлж, 2015 он хүртэлх Боловсролын мастер төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, түүний хүрээнд олон ажлуудыг төрийн бодлого болгон явуулж байна. Ийм учраас ЕБС-ийн Математикийн сургалтад цахим хэрэглэгдэхүүнийг ашиглах явдал нь үүнтэй хэрэгцээ шаардлагаараа нэгдэж байгаа юм. Учир нь энэ талаар их ярьж байгаа ч багш, сургуулиуд яг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа нь цөөхөн байна. Өнөөдрийг хүртэл ЕБС-д багш нар сургалтдаа өөрсдийн арга зүй, суралцагчдынхаа төвшинд тохируулан цахим хэрэглэгдэхүүнийг ашигласан хичээлийг боловсруулан  ашиглаж байгаа хэдийн ч хэрэглэж байгаа програмууд нь энгийн хэрэглэгдэхүүүн бэлтгэх төдий л байдаг.

Геогебра  программ ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулж туршсан судалгааны үр дүн МУБИС, МБУС, дидактикийн тэнхимийн багш Э.Чойсүрэнгийн ЭШХ- хэлэлцүүлэг

Геогебра  программаар математикийн хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэхдээ геогебртубе ашиглах нь МУИС-ШУС-байгалын ухааны салбарын багш Ц.Навчаа ЭШХ- хэлэлцүүлэг

Судалгааны арга зүй:

  • Асуулгын арга
  • Ярилцлагын арга
  • Туршилтын арга
  • Анкет судалгааны арга
  • Анализ, синтез хийх

Судалгааны ажлын шинэлэг тал:

Энэхүү програмыг хэрэглэснээр сурагчдад математик геометрийн ухагдахуун ялангуяа огторгуйн геометрийн биетүүд, тэдгээрийн огтлол, олон хувьсагчтай тэгшитгэл, тэнцэтгэл бишийн шийдийн дүрслэлийг бодитоор үзүүлэн ухааруулахад ихээхэн ач холбогдолтой бөгөөд төсөөллийг сурагчдад бүрэн авч чадаж байгаа нь багш нарт түлхүү хэрэглэгдэх боломжтой гэж үзэн бусад програмаас ялгарах шинэлэг тал гэж үзэж байна.

 

Судалгааны ажлын онолын ач холбогдол:

Орон нутагт Математик, геометрийн хичээлд цахим хэрэглэгдэхүүнийг хэрэглэснээр багш суралцагчдын сургах, суралцах үйл ажиллагаа, хамтын үйл ажиллагааг хангах, сурагчдын идэвх, оролцоог сайжруулах үндэслэлийг судлах

 

 

 

 

Судалгааны ажлын практик ач холбогдол:

            Улс орон, нийгмийн хөгжил ЕБС-д багш нарыг Цахим хэрэглэгдэхүүнийг хэрэглэх, сургалтандаа нэвтрүүлэх, сургалтын шинэ орчинг бий болгохыг шаардаж байгаа хэдий ч багш бүрийг сургалтанд хамруулах, сургах боломжгүй, багш нар бие даан суралцах гарын авлага, материал, хэрэглэгдэхүүн багатай тул сурах боломжгүй, тэр болгон Цахим хэрэглэгдэхүүнийг сургалтандаа яаж хэрэглэхээ ч мэддэггүй. Иймд миний ажил нь дараах асуудлуудыг шийдвэрлэхэд бага боловч хувь нэмэр болно гэж үзэж байна.

  • Цахим хэрэглэгдэхүүн хэрэглэх, тэр дундаа электрон хичээлийг боловсруулж хэрэглэхэд суралцуулах
  • Цахим хэрэглэгдэхүүнийг ашигласны ач холбогдлыг сурталчилах
  • Багш нар засварлан шинэчилж болох шинэ сургалтын хэрэглэгдэхүүн ашиглахад суралцаж, өөрийн хичээлийн санг бий болгоход туслах
  • Сурагчдын идэвх оролцоог сэдэлжүүлэх, цахим хэрэглэгдэхүүн ашигласан туршлага аргачлал санал болгох, турших

Судалгааны ажлын бүтэц:

Удиртгал болон 2 бүлэг, 4 зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн бүтэцтэй.


Дүгнэлт

 

Энэхүү дипломын ажил хийснээр Геогебра програмын талаар судалж арга зүйн мэдлэгээ дээшлүүлсэн   Багш нар цахим хэрэглэгдэхүүн боловсруулах дэвшилтэд программуудыг ашиглахыг ойлгодог боловч өөрөө хийхэд бэрхшээлтэй, цаг их ордог, судлаагүйн улмаас хичээлдээ ихэвчлэн ашиглахгүй байгаа нь судалгаанаас харагдаж байна.

Геогебра программ ашиглан хичээлийг явуулахад сурагчдад сонирхолтой, ойлгомжтой, үр өгөөжтэй байсан ба бодит төсөөллийг бие болгож хоцрогдолгүй суралцаж байгаагаарай онцлогтой.

 Багш нарын хувьд хичээлээ явуулахад тулгараад байгаа асуудлыг шийдэх боломжтой

Цаашид геогебра програмыг цөм хөтөлбөрийн дагуу анги бүрийн ямар сэдэв дээр энэ програмыг ашиглах, хөдөлгөөнтэй дүрсүүдийг үүсгэх, илүү дэлгэрэнгүй судлах, хамтран ярилцаж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Ном зүй

 

  1. Геогебра программ ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулж туршсан судалгааны үр дүн МУБИС, МБУС, дидактикийн тэнхимийн багш Э.Чойсүрэнгийн ЭШХ- хэлэлцүүлэг
  2. Геогебра программаар математикийн хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэхдээ геогебртубе ашиглах нь МУИС-ШУС-байгалын ухааны салбарын багш Ц.Навчаа ЭШХ- хэлэлцүүлэг

     

     

     

  3. https://www.geogebra.org/apps
  4. http://dmentrard.free.fr/GEOGEBRA/Maths/accueilmath.htm
  5. http://tube.geogebra.org/m/awBAYg6P?doneurl=%2Flfs
  6. http://tube.geogebra.org/m/2859841/gi/VQnyeDgg8#material/nGMa5Buv хураангуй гарын авлага

 

 

Хавсралт





















 






 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл

Command item
 
  1. х.туяа

    их таалагдлаа. Ямар мундаг хөдөлмөрч багш вэ. та над руу илгээж болох уу. tuyahuhuu0407@gmail.com

  1. Omgontsetseg

    татаж авч болох уу

  1. Б.Ганбат

    таалагдлаа. программыг татаж авах, эсвэл надруу илгээж болох уу майл хаяг: bataa.gan64@yahoo.com

  1. Bataa.gan64@yahoo.com

    таалагдлаа. татаж авч болох уу

*

(500)

Scroll To Top