2018 оны 12 сарын 14 ны өдөр

Захирлын мэндчилгээ

Огноо:2016/11/22Хэвлэх

Мэндчилгээ  

  Баатар хот  Москвагаар овоглосон сургууль маань түүхт 50 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Өнгөрсөнхагас зуун жилийн хугацаанд 11560 орчим сурагч төгсч, 1170 орчим багш ажилчид ажиллажээ. Тэдгээрээс улс орондоо нэртэй сэхээтнүүд, ажилчид, урлаг соёлын алдартанууд, биенесмэнүүд төрөн гарсаны дотор төрийн соёрхолт 3, гавьяат цолтон 22, доктор цолтон 63, УИХ-н гишүүн 7, ОУХМ 4, спротын мастер 200 гаруй байна. Өнөөдөр сургууль маань 3393 сурагч, 164 багш, ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хамт олон сурлага, урлаг, спортын тэмцээнүүдэд тэргүүн болон шагналт байруудыг эзэлж байсан бөгөөд, " Улсын тэргүүний сургууль " алдарт цолыг 2 удаа хүртэж " Сурлагын амжилтын индексээр үнэлэх журмын "дагуун нийслэлийн шилдэг 10 сургуулийн нэгээр шалгарлаа. Энэ нь манай багш ажилчдын нөр их хөдөлмөр, сурагчид төгсөгчдийн маань хичээл зүтгэлийн үр дүн юм. БСШУСЯ-ны харъяа үндэсны лаборатори сургуулийн хувьд шинэчилсэн хөтөлбөр, арга зүй сургалтын технологийг туршин хэрэгжүүлж түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг амжилттай хийж байна. Сургууль маань улам өргөжин сүүлийн 10 жилийн хугацаанд 3 өргөтгөлийн барилгатай боллоо. Он цагийн хэлхээнд тус сургуультай хувь заяагаа холбосон та бүхэнд түүхт 50 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн ялдамд ажил хөдөлмөр нь амжилтаар дүүрэн, амьдрал үйлс нь аз хиймориор бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөе.


                             
                                                                                                            Захирал          Н.Энхбат

Сэтгэгдэл

Command item
 
Хэн нэгэн сэтгэгдэл үлдээгээгүй байна.Та анхны сэтгэгдлийг үлдээнэ үү !

*

(500)

Scroll To Top