2019 оны 9 сарын 22 ны өдөр

Нийслэлийн баянзүрх дүүргийн, баатар хот москвагийн нэрэмжит, улсын тэргүүний 33 дугаар сургуулийн дотоод журам

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.    Энэхүү журмын зорилго нь тус сургуулийн хөдөлмөрийн болон сургалт-хүмүүжлийн үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулахад оршино.

1.2.    Сургуулийн багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч болон сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд оролцогч хүн бүр уг журмыг чанд биелүүлэх үүрэгтэй.


Хоёр. Сургуулийн үйл ажиллагааны
зохион байгуулалт


2.1.    Сургалт хүмүүжлийн ажил батлагдсан хуваарийн дагуу гурван ээлжинд явагдах бөгөөд 1 дүгээр ээлж 8.00 цагаас, 2 дугаар ээлж /I,IV улиралд/ 13.30 / II,III улиралд/ 13.00 цагаас, 3 ээлжтэй  бага ангиуд 11.30 цагаас III ээлж 14,30 цагаас эхэлж 19.00 цаг хүртэл үргэлжилнэ. Сонгон суралцах хичээл, секц, дугуйлан, давтлага, шүүлэг, батлагдсан хуваарийн дагуу Даваа-Бямба гаригуудад багшийн удирдлаган дор явагдана.

2.2.    Нэг цагийн хичээл үргэлжлэх хугацаа 40 минут, /6 настай ангид 35 минут/ хичээл хоорондын завсарлага 5 минут, их завсарлага /3-р цагийн дараа/ 10 минут байна.

2.3.    Багш, сурган хүмүүжүүлэгчид хичээл, хүмүүжлийн ажил эхлэхээс 15 минутын өмнө ирж, үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангаж, сурагчдыг хүлээн авна.

2.4.    Сурагчид хичээл, хүмүүжлийн ажил эхлэхээс 10 минутын өмнө ирсэн байна.

2.5.    Багш, ажилтан, сурагчид зөв боловсон хувцаслах, өөр хоорондоо болон бусадтай соёлч боловсон харьцаж, бие биендээ нөхөр ёсны шаардлага тавьж, сургалт хүмүүжлийн ажлыг шаардлагын түвшинд явуулна.

2.6.    Хичээл эхлэхийн өмнө I-V ангийн сурагчдыг анги удирдсан багш нь, бусад ангийн сурагчдыг эхний цагийн хичээл орох багш нь хүлээн авч, хамгийн сүүлийн цагийн хичээл орсон багш нар сурагчдаа жагсаан сургуулийн хаалгаар гаргаж өгч байна.

2.7.    Сургуулийн коридороор зорчихдоо баруун гарын дүрмийг баримтална.

2.8.    Жижүүр багш, сурагчид, хичээл зохицуулагч нар нь хичээл, хүмүүжлийн ажлын хугацаанд зохих журмын дагуу дэг журам сахиулах ба оролт, завсарлага, таралтанд хичээлийн хонхыг цаг тухайд нь өгч сурагчдын ирцийг бүртгэн сургалтын менежерүүдэд мэдээлж байхын зэрэгцээ тухайн өдөр сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцлийг хангаж ажиллана.


2.9.    Ангийн жижүүр нь анги, танхимын ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангаж цэвэрлэнэ. Цэвэрлэгээг завсарлагаа ба хичээлийн дараа анги удирдсан багш буюу эсвэл хичээл заасан багш хяналт тавьж хийлгэнэ.

2.10.    Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлыг 7 хоног бүр багш, ажиллагсдын ажил төрлийн цуглааныг 14 хоногт 1 удаа 2 ээлжийн дунд хийж сургуулийн төлөвлөгөөт ажил ба үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар хэлэлцэнэ.

2.11.    Сургуулийн захиргаа багш, ажилтанд, сургалтын менежер нар сурагчдад ажил болон хичээлээс чөлөө өгөх ба хичээл таслалт, хожимдолтын талаар нийтэд мэдээлж холбогдох арга хэмжээг авна.

2.12.    Сургуулийн байрны нийтийн эзэмшлийн коридор, гадна орчны талбайг ангиудад батлагдсан хуваарийн дагуу хариуцуулан өгөх бөгөөд уг талбайн эд хогшлын бүрэн бүтэн байдал, ариун цэврийн асуудлыг тухайн ангийн хамт олон бүрэн хариуцна.

2.13.    Сургуулийн дотор их цэвэрлэгээг 14 хоногт, гадаа цэвэрлэгээг сард 1 удаа багш, ажилтан, сурагчид хамтран тогтмол хийнэ.

2.14.    Сурагчид ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрмийг чанд мөрдөнө.

2.15.    Багш, удирдах ажилтан нар нь “Багшийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана. “Багшийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн багшийн асуудлыг “Ёс зүйн зөвлөл” хэлэлцэж зохих шийдвэр гаргана.


Гурав.Хөдөлмөрийн үйл ажиллагааны
зохицуулалт


3.1.    Хичээлийн бус цагаар анги хамт олны дунд зохиогдож байгаа сургалт, хүмүүжлийн аливаа ажилд анги удирдсан багш нар заавал оролцож, сурагчдаа зохион байгуулна.

3.2.    Багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагчид нь сургалт хүмүүжлийн ажлын цагийг чанд мөрдөн ажиллана. Багш, ажилтан хүндэтгэх шалтгаангүйгээр 24 цагийн алдагдал гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг сургуулийн захиргаанаас авах бөгөөд сурагчид сургалт хүмүүжлийн ажлыг 35 цагаас дээш цагаар тасалсан тохиолдолд үргэлжлүүлэн суралцуулах, анги дэвшүүлэх, сургууль төгсөх эсэхийг багш нарын зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлнэ.

3.3.    Хамран сургах тойргийн бус сурагчид нь 3 удаа хичээлээс хожимдвол албан мэдэгдлээр сануулах ба дахин 3 удаа /нийт 6 удаа/  хожимдвол харъяа хамран сургах тойргийн сургуульд шилжүүлэх арга хэмжээг нийгмийн ажилтан, сургалтын менежер, анги удирдсан багш нар хамтран авч хэрэгжүүлнэ.

3.4.    Сурагчид нь жилийн эцсийн дүнгээр 3 ба түүнээс дээш хичээлд F дүнтэй дүгнэгдсэн мөн анги дэвших шалгалтанд F дүн үзүүлсэн бөгөөд дахин шалгалтанд ороогүй буюу F дүнтэй шалгагдсан тохиолдолд  анги улируулан суралцуулна.

3.5.    Багш нарт 2 хүртэл өдрийн чөлөөг, сурагчдад 2 улирал хүртэл чөлөөг сургалтын менежер, үйлчилгээний ажилчдад 2 хүртэл өдрийн чөлөөг аж ахуйн эрхлэгч олгоно. Үүнээс дээш хугацааны чөлөөг сургуулийн захирал олгоно.

3.6.    Багш, ажилтны ажлыг байгуулсан гэрээний дагуу тодорхой үзүүлэлтүүдээр дүгнэх бөгөөд дүгнэхдээ үйлчлүүлэгчдээс /сурагч, эцэг эх, хамт олноос/ санал авч дүгнэж болно.

3.7.    Улирлын хичээл эхлэхээс өмнө сургалт, хүмүүжлийн ажлын төлөвлөгөө болон тухайн цагийн хичээл орохоос өмнө конспектоо батлуулаагүй, 5-аас доошгүй удаа хичээлийн бэлтгэл хангаагүй хичээлд орсон багшийг сануулах арга хэмжээ авч хичээлийн болон арга зүйн цагаас нь тооцон хасч дахин давтагдвал ажлаас халах хүртэл арга хэмжээг авна.

3.8.    Багш, ажилтан нь сургуулийн захиргааны зөвшөөрөлгүйгээр ямар ч тохиолдолд сурагчдаас мөнгө хуримтлуулах, хандив авах, ном болон бусад зүйл худалдаж борлуулах, үзвэр үйлчилгээ албадан зохион байгуулах, төлбөртэй давтлага, сургалт явуулахыг хориглоно.

3.9.    Сургалтын чанар үр өгөөжийг дээшлүүлэх үүднээс сургуулийн захиргаа багш шалгаруулж авах эрхийг эдэлнэ. Шалгаруулалтанд тэнцээгүй багшийн хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалж ажлаас чөлөөлөх болно.

3.10.    Багш, ажилчид, сурагчид нь өөрсдийн хариуцсан болон нийтийн эзэмшлийн байр танхим, техник тоног төхөөрөмж, эд хогшил, сургалтын хэрэглэгдэхүүнээ ариг гамтай ашиглаж хамгаална. Сургалт явуулах эрүүл ахуйн шаардлага хангасан таатай орчинг өөрсдөө бүрдүүлж ажиллана.

3.11.    Багш нар анги танхимын түлхүүрийг орой бүр манаачид заавал хүлээлгэн өгч, өглөө хүлээн авч байх бөгөөд энэ тухайгаа бүртгэлд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Түлхүүр орхиогүй тохиолдолд анги удирдсан багшийн нэмэгдэл хөлсийг 50 хүртэл хувиар бууруулна..

Дөрөв. Сургуулийн байранд
хориглох зүйлүүд


4.1.    Сургуулийн дотор болон сургуулийн хашаан дотор тамхи татах, хог цаас хаях,

4.2.    Хэт гаж буруу маягаар хувцаслах, үнэтэй эдлэл хэрэглэх, үсээ хэт ургуулах, янз бүрийн маягаар засуулах, ажлын ба бохир хувцастай явах,

4.3.    Бямба гаригт болон өдөр бүрийн 19 цагаас хойш удирдах багшгүйгээр сурагчдын дунд ажил зохион байгуулах, ням гаригт сургуулийн захиргааны зөвшөөрөлгүйгээр ажил зохион явуулах,

4.4.    Сургуулийн дотор дэг журамгүй байх, гүйх, дэвхцэх, хашгирах, шүгэлдэх, зодолдох, цээртэй үг, хараал хэлэх, хог хаях, орчныг бохирдуулах,

4.5.    Ангийн журнал, сурагчдын хувийн хэрэг, сургуулийн эд хогшилтой зүй бусаар харьцах, зөвшөөрөлгүйгээр тоног төхөөрөмж оролдох, ажиллуулах, анги танхимын цоож түлхүүр эвдэх, үрэгдүүлэх, сургуулийн эд хогшил, техник хэрэгслэлийг захиргааны зөвшөөрөлгүйгээр гадагш гаргах,

4.6.    Сургуулийн байранд архи, согтууруулах ундааны зүйл уух, уусан үедээ сургууль дотор явах, мансуурахыг хориглоно.

4.7.    Биеийн тамирын болон хурлын танхим, анги тасалгаа болон сургуулийн бусад эд хогшил, техник хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр бусдад дур мэдэн ашиглуулахыг хориглоно.

4.8.    Хичээлийн үеэр хүндэтгэх шалтгаангүйгээр багш, сурагчдын анхаарлыг сарниулах, ажлаас ба хичээлээс хөндийрүүлэх, утсаар ярих, дуудахыг хориглоно. Гадны хүмүүсийн биеийн байцаалтыг шалган нэвтрүүлэх, тэдэнд сэлгүүцэх, ажил үйлчилгээг саатуулах боломжийг олгож болохгүй.

Тав.Дотоод журам зөрчигчдөд
хүлээлгэх хариуцлага

5.1.    Суралцагчид зөрчил гаргасан тохиолдолд анги удирдсан багшаас сануулж зөвлөх, ангийн хурал, эцэг эхийн зөвлөлөөр хэлэлцэнэ. Удаа дараалан зөрчил гаргасан тохиолдолд хувийн хэрэгт тэмдэглэх, сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн болон багш нарын зөвлөлөөр хэлэлцэх, сургуулийн захирлын тушаалаар арга хэмжээ авах, хүндрүүлэх шалтгаантай бол сургуулиас хөөх зэрэг арга хэмжээг зөрчилд тохируулан авна.

5.2.    Удирдсан ангийн сурагчдын хичээл хожимдолт буурахгүй, удаа дараа давтагдаж байгаа тохиолдолд аман шаардлага тавих, албан мэдэгдэл өгөх, сургуулийн захиргааны хурлаар хэлэлцэн анги удирдсан багшийн нэмэгдэл хөлсийг тодорхой хувиар бууруулах хасах, улмаар анги удирдах эрхийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна.

5.3.    Багш, ажилтан ноцтой зөрчил /удаа дараалан ажил таслах, хоцрох, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлэх, эцэг эх сурагчдаас гомдол гаргах, гэмт хэрэгт холбогдох, сургуулийн дотоод журмыг зөрчих/ гаргасан тохиолдолд  багшлах эрхийн хороонд асуудлыг тавьж шийдвэрлүүлэх, хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах, хуулийн байгууллагад шилжүүлэх хүртэл арга хэмжээг авна.

5.4.    Сургуулийн байранд архи, согтууруулах ундаа хэрэглэх, согтуугаар сургууль дотор явсан тохиолдолд захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.


/Жич: Нийт ажиллагсдын саналыг авсны үндсэн дээр батлав./

Жижүүр, манаач нарын ажил
хүлээлцэх журам



1.    Өглөө 09.00 цагт ээлж хүлээлцэнэ.

2.    Ээлж хүлээлцэхдээ нэн түрүүнд захирлын …. тоот тушаалд заагдсан өрөө, тасалгаануудын лац, ломбоны бүрэн бүтэн байдал, бусад анги танхимын бүрэн байдлыг шалгаж үзнэ.

3.    Анги, кабинетүүдийн түлхүүрийг хүлээн авч, өглөө багш нарт нь заавал хүлээлгэн өгч гарын үсэг зуруулах.

4.    Ажил хүлээлгэн өгч байгаа манаач рапортын дэвтэрт 24 цагт болсон үйл явдал, зохиогдсон ажлуудын цаг хугацаа хариуцсан  эзэн, хамрах хүрээтэй нь тодорхой бичсэн байна.

5.    Дутуу бичсэн, болсон үйл явдлын нуусан тохиолдолд манаач өөрийн биеэр хариуцлагаа хүлээнэ.

6.    Манаач  ажилаа хэрхэн гүйцэтгэсэн тухай тэмдэглэл хөтлөхийн хамт, өрөө тасалгаа, эдэлбэр газрын бүрэн бүтэн байдлыг  ээлж солилцох бүрд шалгаж хүлээлцэж байх.

7.    Ээлжээ хүлээлцээд сургуулийн няравт хянуулж гарын үсэг зуруулж баталгаажуулж байх.
 
8.    Жижүүрлэж байх хугацаандаа алдагдсан эд хөрөнгийг тухайн ээлжийн манаач хариуцах бөгөөд  хохирлыг бүрэн төлж сургууль болон хувь хүмүүсийг хохиролгүй болгоно.

9.    Сургуулийн өмч хөрөнгийг гадагш гаргахыг хориглох бөгөөд зайлшгүй  гаргах тохиолдолд захирлын зөвшөөрлийн бичиг авч, рапортын дэвтэрт давхар хөтлөлт хийсэн байна.

10.    Цаг бүртгэлийг зөв бичиж тэмдэглэх.

11.    Ус алдагдлыг багасгах.

12.    Цахилгааны зардалд хяналт тавих. /Жижүүр ангийн сурагчид/


БАТЛАВ. ЗАХИРАЛ            С.ЦОГ

ЦЭВЭР, САЙХАН БИЧИГТЭН АНГИ,
СУРАГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ



2005.02.20

Зорилго:

Дэвтрийн ажиллагаа жигд, сайхан хаяг, хавтас бүрэн, зориулалтын дэвтэрт хичээлээ бүрэн сайн бичдэг, багшийн үнэлгээ тогтмолжсон, үлгэр жишээч анги хамт олныг шалгаруулна.

Шалгаруулалт:

Ангийн бүх сурагчийн 2-3 хичээлийн дэвтрийг үзэж үнэлгээ өгнө.

•    Дэвтрийн хаяг бүрэн, зөв, тодорхой байх.
•    Хавтаслалт бүрэн, цэвэр байх.
•    Хичээлийг зориулалтын дэвтэрт бичсэн байх.
•    Нэг өнгийн бэхээр бичих.
•    Сар өдөр тэмдэглэсэн, хичээлээ бүрэн зөв, жигд сайхан бичсэн байх.
•    Зай орхиогүй байх.
•    Багш улаан өнгийн бэхээр тэмдэглэлээ хийсэн байх зэрэг үзүүлэлтээр дүгнэнэ.


Анги нэгдлийн, ЗАН-ийн аварга анги, сурагчийг шалгаруулах ба дүнг протоколоор үйлдэн 2004 оны 02-р сарын 28-нд өгнө.

Шалгарсан анги, сурагчид  өргөмжлөл олгоно.    


        Сургалтын менежер             С.Нямцэрэн


Шалгах хуваарь

1-р анги, 3-р ангийн секц                        М.Гандолгор
2-р анги, 4-р ангийн секц                        С.Дүгэрсүрэн
3-р анги, 2-р ангийн секц                         Б.Амаржаргал    
4-р анги, 1-р ангийн секц                         С.Цэцэгмаа

БАТЛАВ.ЗАХИРАЛ            С.ЦОГ

ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТАНХИМД
МӨРДӨГДӨХ ЖУРАМ



1.    Танхимд гуталтай орохыг хориглоно.

2.    Агааржуулалтыг байнга, тогтмол хийнэ.

3.    Ээлжүүд хооронд чийгтэй цэвэрлэгээ хийнэ.

4.    Угаалгын өрөө, 00-ын өрөөг байнга ажиллагаатай байлгана.

5.    Нэг ээлжинд 8-10 хүн хичээллэнэ.

6.    Хэрэглэлүүд дээр дасгал хийхдээ багшийн зааврыг дагана.

7.    Хөлсний алчуур гарын савантай байна.

8.    Танхимд хичээллэхээс өмнө сургуулийн эмчид даралтаа үзүүлсэн байна.

9.    Биеийн жингээ тогтмол хэмжиж байна.

1.    С.Нямцэрэн
2.    Б.Пүрэвсүрэн
3.    Н.Оюунханд
4.    Д.Нарантуяа
5.    Н.Цэнд
6.    Б.Нугалай
7.    Г.Долгормаа
8.    М.Цэвэлмаа
9.    Б.Нямсүрэн

1.    С.Нямцэрэн
2.    Б.Пүрэвсүрэн
3.    Н.Оюунханд
4.    Д.Нарантуяа
5.    Н.Цэнд
6.    Б.Нугалай
7.    Г.Долгормаа
8.    М.Цэвэлмаа
9.    Б.Нямсүрэн

БАТЛАВ.ЗАХИРАЛ            С.ЦОГ


ЕРӨНХИЙ ЖИЖҮҮРИЙН
ҮҮРЭГ


1.    I ээлжийн сурагчдыг 07.40-08.00 цагт хүлээн авч 12.30-12.45 цагт үдэж явуулах,  II ээлжийн сурагчдыг 12.45-13.00 цагт хүлээн авч 17.30-18.00 цагт үдэн явуулж, секц, дугуйлан 19.00 цагт дуусгана.

2.    Тухайн  өдөр явагдах сургалт хүмүүжлийн  болон бусад ажилд дуустал нь хяналт тавина.

3.    Жижүүр багш, жижүүр ангийн үйл ажиллагаанд үнэлэлт өгнө.

4.    Өвчтэй, чөлөөтэй, шалтгаангүй хичээл тасласан багш нарыг хичээл зохицуулагчид мэдээлж хичээлийг зохицуулна.

5.    Хичээл тарсаны  дараа анги танхимыг харуулд хүлээлгэж өгнө.

6.    Жижүүр хийсэн тухайгаа дэвтэрт бичиж дараагийн жижүүрт хүлээлгэн өгнө.

7.    Ерөнхий жижүүр энгэрийн тэмдэг заавал зүүнэ.

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА


БАТЛАВ.ЗАХИРАЛ                С.ЦОГ




Өлгүүр ажиллуулах журам,
хуваарь


1.    Сурагчдын хувцасны өлгүүрийн эмх цэгцийг сайжруулахын тулд анги бүр хуваарьт өлгүүрт хувцсаа өлгөнө.

2.    Анги удирдсан багш ангийн жижүүр сурагчдаар хувцас авахуулах ажлыг зохион байгуулна.

3.    Тухайн өдрийн өлгүүр хариуцсан жижүүр багш 07.40, 12.30 цагуудад  бэлэн байж зохицуулалт  хийнэ.

4.    Хичээл тармагц хувцсыг  зохион байгуулалттай эздэд нь олгоно.

5.    Хичээлийн төгсгөлд хувцасны өлгүүрт хөнгөн цэвэрлэгээ хийж тухайн өдрийн үйл ажиллагааг дэвтэрт тэмдэглэнэ.

6.    Өлгүүрийн түлхүүрийг багш С.Энхжаргал, Б.Эрдэнэчимэг нар хариуцаж ажиллана.


Өлгүүр ажиллуулах хуваарь
/Өлгүүр №1/

Гариг    Хариуцах багш
    I ээлж    II ээлж
Даваа    Л.Бизлок    Б.Цогзолмаа
Мягмар    Б.Эрдэнэчимэг    Н.Оюунтуяа
Лхагва    Б.Амаржаргал    Л.Туул
Пүрэв    Д.Баянжаргал    С.Цэцэгмаа
Баасан    Б.Эрдэнэчимэг    Л.Наранцэцэг



БАТЛАВ.ЗАХИРАЛ                С.ЦОГ

Өлгүүр ажиллуулах журам,
хуваарь

1.    Сурагчдын хувцасны өлгүүрийн эмх цэгцийг сайжруулахын тулд анги бүр хуваарьт өлгүүрт хувцсаа өлгөнө.

2.    Анги удирдсан багш ангийн жижүүр сурагчдаар хувцас авахуулах ажлыг зохион байгуулна.

3.    Тухайн өдрийн өлгүүр хариуцсан жижүүр багш 07.40, 12.30 цагуудад  бэлэн байж зохицуулалт  хийнэ.

4.    Хичээл тармагц хувцсыг  зохион байгуулалттай эздэд нь олгоно.

5.    Хичээлийн төгсгөлд хувцасны өлгүүрт хөнгөн цэвэрлэгээ хийж тухайн өдрийн үйл ажиллагааг дэвтэрт тэмдэглэнэ.

6.    Өлгүүрийн түлхүүрийг багш С.Энхжаргал, Б.Эрдэнэчимэг нар хариуцаж ажиллана.

Өлгүүр ажиллуулах хуваарь
/Өлгүүр №2/

Гариг    Хариуцах багш
    I ээлж    II ээлж
Даваа    Д.Нандинцэцэг    Д.Баасанцэрэн
Мягмар    Г.Галбадрах    Ш.Байгальмаа
Лхагва    Ш.Дариймаа    Г.Бумбаа, М.Долгор
Пүрэв    М.Гандолгор    О.Батцэцэг
Баасан    С.Энхжаргал    Б.Алтанцэцэг
БАГШ НАРЫН
АНХААРАЛД

БАГШ НАРЫН ӨРӨӨНД АЖИЛ ТӨРЛӨӨ ЯРИЛЦАЖ, ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ, АЛЖААЛАА ТАЙЛАН ТОХЬ ТУХТАЙ АМАРЧ ЭНЭ ӨРӨӨГ ЗҮЙ ЗОХИСООР НЬ АШИГЛАЯ.

ТИЙМЭЭС  ДАРААХЬ ЗҮЙЛД АНХААРНА УУ.

1.    Орж гарахдаа өрөөний хаалгыг хаахаа мартуузай.

2.    Сандал, ширээ, эд хогшлыг ийш тийш нь зөвшөөрөлгүй зөөж эмх цэгцийг алдагдуулахгүй байхыг хичээгээрэй.

3.    “Хүүхэд олноор цуглуулах, давтлага өгөх ажлыг энэ өрөөнд зохион байгуулах нь сэтгэлд нийцэхгүй байна” гэсэн санал багш нараас ирснийг хүлээн авч хэрэгжүүлье.

4.    Хог хаягдлаа хогийн саванд хийж цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэе.

5.    Буцалсан ус хажуу өрөөнд байгаа.

Сургалтын менежер
“Багшийн хөгжил” сургалт, мэдээллийн төв

 


coupons for cialis printable prescription discount coupon cialis coupons online
coupons for prescription drugs eblogin.com cialis manufacturer coupon 2016
discount prescription drug card prostudiousa.com discount drug coupons
loperamide etos link loperamide kopen
renova open renovar passaporte
inderal engorda blog.tgworkshop.com inderal comprar
amoxicilina amoxil 500 amoxicillin dosage
amoxil forte dosage site amoxil paediatric drops chemist warehouse
prescription coupon card racindirt.com free prescription cards
zyrtec dosage for adults mattnichols.co.uk zyrtec ingredients australia
microlite pill weight loss go microlite pill
Scroll To Top